“Их говийн тэмээний баяр-2011” Говь-Алтайн тэмээчдийн 7-р их наадам 2011 оны 11 дүгээр сарын 26-27ны өдрүүдэд Алтай хотод өргөн дэлгэр болж өнгөрлөө. УИХ-ын гишүүн “Алтайн хөгжил 21-р зуун ТББ-ын тэргүүн Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн “Алтайн эрин сан” Хантайшир бөхийн дэвжээний тэргүүн Ж.Энхбаяр нар ивээн тэтгэж, Аймгийн ИТХ, ЗДТГ, ХХААЖДҮГ зохион байгуулсан энэ удаагийн их говийн тэмээний баярт 18 сумын 201 тэмээчин, 602 тэмээтэйгээ оролцсон байна. Амар амгалангийн бэлэгдэл болсон энэ аварга амьтан Монгол түмний буян заяаг тэтгэсээр, тээсээр иржээ. Говь-Алтай аймаг тэмээнийхээ тоогоор улсад байнга айргийн тавд багтаж байдаг. Сүүлийн жилүүдэд тэрэг техник өргөн хэрэглэх болсноор тэмээгээ унаж ачин, эдлэх нь эрс багасч ноос, сүүг нь л ашиглаж, хүнсэнд хэрэглэх болсноор тоо толгой нь хорогдсоор байгаа нь нууц бишээ.
Говь алтай аймгийн аялал жуулчлал
Залуу хүнд зорилго үгүй бол Эх оронд ИРЭЭДҮЙ үгүй
Tuesday, December 13, 2011
Monday, November 21, 2011
Wednesday, November 16, 2011
Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газар
Хамгаалалтад авсан үндэслэл
Ээж хайрхан уул нь Алтайн өвөр говийн уудам зайд уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших пермийн галавын настай, цайвардуу ягаан өнгийн дунд ба жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон байгаль болон түүхийн дурсгал болсон хад чулуурхаг өнчин уул юм.
Энэ уулыг 1992 онд УБХ-ын 11-р тогтоолоор тусгай хамгаалалттай болгож, 1995 онд УИХ- ын 26 дугаар тогтоолоор дурсгалт газрын ангилалд хамруулсан. Хамгаалалтын үйл ажиллагааг Говийн Их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа хариуцдаг. Хамгийн өндөр цэг нь д.т.д 2274м. Ээж хайрхан ууланд гадаад дотоодын аялагчдыг татах байгалийн өвөрмөц тогтоц, ховор сонин үзмэрүүд олон байдаг ба байгалийн үзэсгэлэнг нэмсэн сонин тогтоц бол түүний зүүн өмнөд хажууд чулуулгийн гав судал дагаж цувран тогтсон ногоон хүрээтэй, 9 чулуун тогоо билээ. Тогоонуудын амсарын дундаж өргөн нь 2-3м бөгөөд хоорондоо 40- 50см өндөр чулуун босгоор нэг нь нөгөөтэйгээ холбогдоно. Эдгээрээс дээрээс дөрөв дэх нь хамгийн том нь бөгөөд түүний гүн нь 4м хүрдэг. Харин ес дэх тогоо нь бусдаасаа нэлээд тусгаарлагдмал.
Алаг хайрхан уулын байгалийн нөөц газар
Хамгаалалтанд авсан үндэслэл
Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт орших Алагхайрхан уул нь Монгол Алтайн нурууны дунд хэсгийн өндөр уулсын нэг бөгөөд ховор, нэн ховор(вансэмбэрүү, юмдүүжин, сэржмядаг, бамбай), амьтдын (аргаль, янгир, ирвэс, хойлог) байршил нутаг юм. Сүүлийн жилүүдэд эмийн ургамлыг ихээр замбараагүй түүх явдал жилийн жилд нэмэгдэж, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр амьтан, ургамал ховордож байгаа учраас УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор ландшафтын иж бүрдлийг хамгаалах зорилгоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Нийтдээ 36400га талбайтай. Хамгаалалтын үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн Бугат сум, Тахийн талд байрлах Тахь нутагшуулах эрдэм шинжилгээний төв хариуцан явуулж байна.
Газарзүйн онцлог
Алагхайрхан уул орчмын уулс нь ихэнхдээ тэгш хавтгай оройтой боловч өгөршлийн нөлөөгөөр тэгш гадаргуу нь эвдэрч шовх, эсвэл нарийхан зурвас хэлбэртэй болсон байдаг. Тус уулын хажуу эгц бөгөөд эртний мөстлийн үеийн мөсөн голын нөлөөгөөр үүссэн хунх, тэвшин хөндий элбэгтэй. Энэ нутаг нь Алтайн уулт өндөрлөгийн мужид багтдаг бөгөөд Дунд хайрхан, Бага хайрхан зэрэг салбар уулсаас тогтоно. Алаг хайрхан уулын ноён оргил нь 3738м өндөр, мөнх цастай, жилийн аль ч улиралд 30-90мм хүртэл тунадас унадаг. Алагхайрхан уулнаас Хөх сайр, Цахир, Босго, Хатуу, Улиастай зэрэг олон голууд эх авч урсдаг.
Бурхан буудай уулын байгалийн нөөц газар
Хамгаалалтанд авсан үндэслэл
Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна. Нийт талбайн хэмжээ 52110га.
Газарзүйн онцлог
Бурхан буудай уул нь Монгол Алтайн бөөн цулдам уулт өндөрлөгийн мужийн уулын нуга, уулын хээрийн дэд мужид багтдаг бөгөөд ноён оргил нь 3765м өндөр мөнх цастай уул юм. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх нилээд их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй. Бурхан буудай уулнаас Урд гол, Дунд гол, Хойт гол, Уст чацран голууд эх авч урсдаг.
Шарга-Манханы байгалийн нөөц газар
Хамгаалалтад авсан үндэслэл
Өвөрмөц, үзэсгэлэнт газар нутгийн унаган төрх, ховор ан амьтад, ургамал бүхий байгалийн бүлгэмдлийг дархлан хамгаалах нь соёл, шинжлэх ухааны нэн ач холбогдолтой. Тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөц газрын ангилал нь байгалийн тодорхой баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, экологийн тэнцвэрийг хадгалах зорилготой байдаг. Монгол бөхөнг хамгаалах зорилгоор Монгол орны баруун хэсэг дэх бөхөнгийн хоёр популяцийн байршил нутгийг 1993 оны УИХ-ын 83-р тогтоолоор Шарга-Манханы байгалийн нөөц газрыг бий болгож улсын тусгай хамгаалалтанд авчээ. Шарга-Манханы байгалийн нөөц газар нь Говь-Алтай аймгийн Шарга, Төгрөг,
Тонхил, Дарви, Халиун сумдын нутгыг хамарсан Шаргын говийн хэсэг, Ховд аймгийн Буянт, Манхан сумын нутгыг хамарсан Манханы хэсэг гэсэн хоорондоо холбоогүйт 200-аад километр зайтай тусгаарлагдсан нийт 390071 га талбайг хамарна. Монгол улсын засгийн газрын тогтоол шийдвэрээр Шарга-Манханы байгалийн нөөц газрын хил хязгаар, зорилго, эрх, үүрэг, үйл ажиллагаа, хамгаалалтын үндсэн зарчмыг тогтоож өгсөн байна Шаргын байгалийн нөөц газрын үндсэн зорилго нь: Говь, цөлийн хөрс, ургамал, амьтны иж бүрдлийн анхны төрх байдлыг хэвээр нь хадгалах ялангуяа монгол орны унаган зүйл монгол бөхөнгийн популяцийг хамгаалах, өсгөн үржүүлэх, Байгаль орчин хамгаалахтай холбогдсон эрдэм шинжилгээ судалгааны ажил хийхэд ач холбогдолтой судлагдахуун болох
Subscribe to:
Posts (Atom)