Tuesday, December 13, 2011

ИХ ГОВИЙН ТЭМЭЭНИЙ БАЯР ӨРГӨН БОЛЛОО

“Их говийн тэмээний баяр-2011” Говь-Алтайн тэмээчдийн 7-р их наадам 2011 оны 11 дүгээр сарын 26-27ны өдрүүдэд Алтай хотод өргөн дэлгэр болж өнгөрлөө. УИХ-ын гишүүн “Алтайн хөгжил 21-р зуун ТББ-ын тэргүүн Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн “Алтайн эрин сан” Хантайшир бөхийн дэвжээний тэргүүн Ж.Энхбаяр нар ивээн тэтгэж, Аймгийн ИТХ, ЗДТГ, ХХААЖДҮГ зохион байгуулсан энэ удаагийн их говийн тэмээний баярт 18 сумын 201 тэмээчин, 602 тэмээтэйгээ оролцсон байна.       Амар амгалангийн бэлэгдэл болсон энэ аварга амьтан Монгол түмний буян заяаг тэтгэсээр, тээсээр иржээ. Говь-Алтай аймаг тэмээнийхээ тоогоор улсад байнга айргийн тавд багтаж байдаг. Сүүлийн жилүүдэд тэрэг техник өргөн хэрэглэх болсноор тэмээгээ унаж ачин, эдлэх нь эрс багасч ноос, сүүг нь л ашиглаж, хүнсэнд хэрэглэх болсноор тоо толгой нь хорогдсоор байгаа нь нууц бишээ.

aaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

hooson

Wednesday, November 16, 2011

Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газар

Хамгаалалтад авсан үндэслэл
Ээж хайрхан уул нь Алтайн өвөр говийн уудам зайд уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших пермийн галавын настай, цайвардуу ягаан өнгийн дунд ба жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон байгаль болон түүхийн дурсгал болсон хад чулуурхаг өнчин уул юм.
Энэ уулыг 1992 онд УБХ-ын 11-р тогтоолоор тусгай хамгаалалттай болгож, 1995 онд УИХ- ын 26 дугаар тогтоолоор дурсгалт газрын ангилалд хамруулсан. Хамгаалалтын үйл ажиллагааг Говийн Их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа хариуцдаг. Хамгийн өндөр цэг нь д.т.д 2274м. Ээж хайрхан ууланд гадаад дотоодын аялагчдыг татах байгалийн өвөрмөц тогтоц, ховор сонин үзмэрүүд олон байдаг ба байгалийн үзэсгэлэнг нэмсэн сонин тогтоц бол түүний зүүн өмнөд хажууд чулуулгийн гав судал дагаж цувран тогтсон ногоон хүрээтэй, 9 чулуун тогоо билээ. Тогоонуудын амсарын дундаж өргөн нь 2-3м бөгөөд хоорондоо 40- 50см өндөр чулуун босгоор нэг нь нөгөөтэйгээ холбогдоно. Эдгээрээс дээрээс дөрөв дэх нь хамгийн том нь бөгөөд түүний гүн нь 4м хүрдэг. Харин ес дэх тогоо нь бусдаасаа нэлээд тусгаарлагдмал.

Алаг хайрхан уулын байгалийн нөөц газар

Хамгаалалтанд авсан үндэслэл
Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт орших Алагхайрхан уул нь Монгол Алтайн нурууны дунд хэсгийн өндөр уулсын нэг бөгөөд ховор, нэн ховор(вансэмбэрүү, юмдүүжин, сэржмядаг, бамбай), амьтдын (аргаль, янгир, ирвэс, хойлог) байршил нутаг юм. Сүүлийн жилүүдэд эмийн ургамлыг ихээр замбараагүй түүх явдал жилийн жилд нэмэгдэж, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр амьтан, ургамал ховордож байгаа учраас УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор ландшафтын иж бүрдлийг хамгаалах зорилгоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Нийтдээ 36400га талбайтай. Хамгаалалтын үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн Бугат сум, Тахийн талд байрлах Тахь нутагшуулах эрдэм шинжилгээний төв хариуцан явуулж байна.

Газарзүйн онцлог
Алагхайрхан уул орчмын уулс нь ихэнхдээ тэгш хавтгай оройтой боловч өгөршлийн нөлөөгөөр тэгш гадаргуу нь эвдэрч шовх, эсвэл нарийхан зурвас хэлбэртэй болсон байдаг. Тус уулын хажуу эгц бөгөөд эртний мөстлийн үеийн мөсөн голын нөлөөгөөр үүссэн хунх, тэвшин хөндий элбэгтэй. Энэ нутаг нь Алтайн уулт өндөрлөгийн мужид багтдаг бөгөөд Дунд хайрхан, Бага хайрхан зэрэг салбар уулсаас тогтоно. Алаг хайрхан уулын ноён оргил нь 3738м өндөр, мөнх цастай, жилийн аль ч улиралд 30-90мм хүртэл тунадас унадаг. Алагхайрхан уулнаас Хөх сайр, Цахир, Босго, Хатуу, Улиастай зэрэг олон голууд эх авч урсдаг.

Бурхан буудай уулын байгалийн нөөц газар

Хамгаалалтанд авсан үндэслэл
Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна. Нийт талбайн хэмжээ 52110га.
Газарзүйн онцлог
Бурхан буудай уул нь Монгол Алтайн бөөн цулдам уулт өндөрлөгийн мужийн уулын нуга, уулын хээрийн дэд мужид багтдаг бөгөөд ноён оргил нь 3765м өндөр мөнх цастай уул юм. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлийн ул мөр болох  хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх нилээд их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй. Бурхан буудай уулнаас Урд гол, Дунд гол, Хойт гол, Уст чацран голууд эх авч урсдаг.

Шарга-Манханы байгалийн нөөц газар

Хамгаалалтад авсан үндэслэл
Өвөрмөц, үзэсгэлэнт газар нутгийн унаган төрх, ховор ан амьтад, ургамал бүхий байгалийн бүлгэмдлийг дархлан хамгаалах нь соёл, шинжлэх ухааны нэн ач холбогдолтой. Тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөц газрын ангилал нь байгалийн тодорхой баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, экологийн тэнцвэрийг хадгалах зорилготой байдаг.  Монгол бөхөнг хамгаалах зорилгоор Монгол орны баруун хэсэг дэх бөхөнгийн хоёр популяцийн байршил нутгийг 1993 оны УИХ-ын 83-р тогтоолоор Шарга-Манханы байгалийн нөөц газрыг бий болгож улсын тусгай хамгаалалтанд авчээ. Шарга-Манханы байгалийн нөөц газар нь Говь-Алтай аймгийн Шарга, Төгрөг,
Тонхил, Дарви, Халиун сумдын нутгыг хамарсан Шаргын говийн хэсэг, Ховд аймгийн Буянт, Манхан сумын нутгыг хамарсан Манханы хэсэг гэсэн хоорондоо холбоогүйт 200-аад километр зайтай тусгаарлагдсан нийт 390071 га талбайг хамарна. Монгол улсын засгийн газрын тогтоол шийдвэрээр Шарга-Манханы байгалийн нөөц газрын хил хязгаар, зорилго, эрх, үүрэг, үйл ажиллагаа, хамгаалалтын үндсэн зарчмыг тогтоож өгсөн байна Шаргын байгалийн нөөц газрын үндсэн зорилго нь: Говь, цөлийн хөрс, ургамал, амьтны иж бүрдлийн анхны төрх байдлыг хэвээр нь хадгалах ялангуяа монгол орны унаган зүйл монгол бөхөнгийн популяцийг хамгаалах, өсгөн үржүүлэх,  Байгаль орчин хамгаалахтай холбогдсон эрдэм шинжилгээ судалгааны ажил хийхэд ач холбогдолтой судлагдахуун болох

Хасагт Хайрхан уулын дархан цаазат газар

Хамгаалалтанд авсан үндэслэл
Хасагт Хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Шарга, Жаргалан, Баян-Уул, Тайшир сумдын нутагт Их Нууруудын хотгор руу гүн түрж орсон Алтайн салбар уулсын нэг билээ. Энэ уулын буга, аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтдын өлгий нутаг бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдлыг хамгаалах зорилгоор 1965 онд онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархан газар болгожээ. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулжээ. Талбайн хэмжээ нь 27448 га. Хамгаалалтын үйл ажиллагааг Говийн Их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа хариуцан явуулдаг.

Tuesday, November 15, 2011

Говийн Их Дархан цаазат газар

Хамгаалалтад авсан үндэслэл
Цөлийн бүсийн эмзэг экосистемийг унаган төрхөөр нь, нэн ховордсон амьтан ургамлыг амьдрах
орчинтой нь хамгаалахын сацуу, түүх, соёлын өвийг хамгаалах, танин мэдэх, зохистой ашиглах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Говийн Их дархан цаазат газрыг 1976 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 283 дугаар зарлигаар улсын тусгай хамгаалалтанд авсан билээ.
Алтайн өвөр говь нь хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөнд бага өртөж унаган төрхөөрөө хадгалж үлдсэн говь цөлийн экосистем бөгөөд амьтан, ургамлын зүйлийн бүрдлийн хувьд дэлхийн ач холбогдол бүхий онцгой газарт тооцогдоно. Монгол оронд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох мазаалай, хавтгай, хулан, хар сүүлтий, аргаль, янгир зэрэг хөхтөн болоод жороо тоодог, хулан жороо зэрэг шувууд, махир хуруут геккон, замба гүрвэл, тэмээн сүүл могой зэрэг ховор амьтад
орших энэ нутгийн олон улсын ач холбогдлыг нь харгалзан 1991 онд ЮНЕСКО-ийн шийдвэрээр Олон улсын шим мандалын нөөц газрын сүлжээнд хамруулсан билээ.
Говийн Их дархан цаазат газар нь “А, Б” гэсэн хоёр хэсгээс тогтох ба нийтдээ 5.3 сая га талбайг эзэлж талбайн хэмжээгээрээ дэлхийд 15-д ордог байна. Говийн Их дархан газрын хэсэг тус бүрт хамгаалалтын үйл ажиллагааг зохион байгуулах хамгаалалтын захиргаа ажиллаж байгаа ба “А” хэсгийн хамгаалалтын захиргаа нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн төвд байрладаг. Говийн Их дархан газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа нь Говийн Их дархан газрын “А” хэсгийн зэрэгцээ Хасагт Хайрхан уулын дархан цаазат газар, Ээж хайрхан уулын дурсгалт газрын хамгаалалтыг мөн хариуцан ажилладаг байна.

Говийн бага дархан цаазат газар

Хамгаалалтанд авсан үндэслэл
Монголын зүүн өмнөд говийн үндсэн хэв шинжийг төлөөлсөн, байгалийн унаган төрхөө харьцангуй сайн хадгалсан, дэлхийд ховордсон амьтад болох хулан, хар сүүлт, аргаль, янгирийн гол байршил нутаг бөгөөд Монголын жинхэнэ говийн байгалийн иж бүрдэл, ландшафтын өвөрмөц төрхийг хамгаалах зорилгоор нь УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор Говийн бага дархан цаазат газар байгуулагджээ. Говийн бага дархан цаазат газар нь говийн аймгуудын зааг нутгийг хамрах тул ерөнхийдөө зэлүүд байдалтай, хилийн дагуух жинхэнэ говийн ландшафт бүхий энэ нутгийг хамгаалалтанд авснаар говийн эмзэг экосистемийг хамгаалах, судлах, зүй зохистой ашиглахад чухал ач холбогдолтой юм. Энэхүү дархан газар нь А, Б гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нийтдээ 1.8 сая га талбай эзэлдэг. Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг байгаль орчны сайдын 2006 оны 238 дугаар тушаалаар өмнөд говийн тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанаас салбарлан Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулан ажиллуулж байна.

Улсын хамгаалалттай газар нутаг

Дархан цаазат газар
 1. Говийн Их дархан цаазат газар
 2. Говийн бага дархан цаазат газар
 3. Хасагт Хайрхан уулын дархан цаазат газар
Байгалын нөөц газар 
1. Алаг хайрхан уулын байгалийн нөөц газар
2. Бурхан буудай уулын байгалийн нөөц газар
3. Шарга-Манханы байгалийн нөөц газар
Байгалын дурсгалт газар
1. Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газар

Sunday, October 30, 2011

Говийн их дархан цаазат газар

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай

Улсын тусгай хамгаалалттай газар нутаг Монголчууд эрт дээр үеэс байгалийн үзэсгэлэнт газар, ховор амьтнаа дархлан хамгаалж, онголон тахиж ирсэн өнө эртний хосгүй уламжлалтай билээ. Цааш унших

Thursday, October 27, 2011

хххххххх

ххххххххххххххх

Амьтаны нөөц

рхыброыброыброыброыброыброыброахыбрхөробых